Сэтгэлзүйн зөвлөгөө гэж юу вэ?

Хүн бүрт өөрийгөө олох, өөрийн бүрэн потенциалыг нээх сэдэл байдаг шүү дээ. Харин энэ эерэг өөрчлөлтийг хийхэд сөргөөр эсвэл эерэгээр нөлөөлөх олон дотоод хүчин зүйлс байдаг.  Сэтгэлзүйн зөвлөгөө бол танд яг л энэ үйл явцад тань чиглүүлэг өгөх, таныг өөрөө өөрийгөө ойлгоход тань туслах өөрчлөлтийг хурдасгагч юм. Зарим үед бидний найз нөхөд, гэр бүлийнхэн бидэнд туслаж чадах ч ихэнхдээ таныг зөвөөр ойлгож, чиглүүлэх чадвар дутна. Бүр заримдаа өөрчлөлтийг удаашруулагчид болох нь бий. Тиймээс та мэргэшсэн сэтгэлзүйчээс сэтгэлзүйн зөвлөгөө авснаар өөрийн хүсч буй эерэг үр дүндээ хурдан хугацаанд очиж чадна.

Сэтгэлзүйн зөвлөгөө:

Сэтгэлзүйн зөвлөгөө нь мэргэжлийн сэтгэлзүйчтэй цаг товлон уулзаж тулгамдаж байгаа сэтгэлзүйн асуудлуудаа шийдэн, өөрийн дотоод эерэг өөрчлөлт дээр ажиллах уулзалтууд юм. Үр дүнтэй сэтгэлзүйн зөвлөгөө хамгийн багадаа 7 хоногт 1 удаагийн хэд хэдэн уулзалтаар тодорхойлогдоно.

Сэтгэлзүйн асуудлууд:

Сэтгэлзүйн асуудлууд бол хувь хүнд болон түүний ойр тодны хүмүүсийн сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй, хувь хүнийг сэтгэл хангалуун амьдрахад нь саад болж буй зан төлөвүүд юм. Ихэнх сэтгэлзүйн асуудлууд ухамсаргүй, зуршил болсон бас давтамжтай байдаг бөгөөд уг суурь нь гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин. амьдралд тохиолдсон үйл явдлууд бас нийгмээс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс ч сэтгэлзүйн асуудлууд нь хувь хүний үүсгэсэн зан чанар гэхээс илүү хөгжлийн үйл явцад ухамсаргүйгээр суулгасан сөрөг итгэл үнэмшил, бодол, мэдрэмжийн програмчлал гэж хэлж болно. Энэ програмчлал нь хүний бие физиологи, сэтгэлзүйд шингэсэн дурсамжууд бөгөөд хувь хүнийг өнөөдөр үр бүтээлтэй, аз жаргалтай амьдрахад нь саад болох нь бий. Дараах асуудлууд хүмүүст тохиолдох түгээмэл сэтгэлзүйн асуудлууд юм:Сэтгэл гутрал, стресс, түгшүүр, донтолт, өөртөө итгэлгүй байдал, харилцааны асуудлууд.

Сэтгэлзүйн зөвлөгөөнөөс хүлээх хүлээлт

Сэтгэлзүйн зөвлөгөөний талаар хүмүүс олон талын ойлголттой байдаг. Зөв ойлголттой зөвлөгөөг эхлүүлэх нь зөвлөгөөний үр дүнд чухал ач холбогдолтой юм. Таны сэтгэлзүйн зөвлөгөөнөөс хүлээх хүлээлт сэтгэлзүйн зөвлөгөөний үйл явцтай нийцсэн тохиолдолд эерэг өөрчлөлтийг хийх боломжтой болно. Тиймээс ч би таны сэтгэлзүйн зөвлөгөөнөөс хүлээх хүлээлтийг ойлгомжтой болгох үүднээс дараах тайлбаруудыг оруулав.

  1.  Жинхэнэ эерэг өрчлөлт таниас хугацаа шаардана.

Сэтгэлзүйн зөвлөгөөг анх авч байгаа хүмүүс өөрсддөө эерэг өөрчлөлтийг богино хугацаанд авчрахыг хүсдэг. Зарим хүмүүс 1 эсвэл 2 уулзалтаар өөрийн зовиурыг арилгахыг хүсэх нь бий. Мэдээж богино хугацаанд асуудлаа яриснаар, эсвэл эерэг үгс сонссоноор сэтгэлийн зовиур багасах боловч урт хугацаанд тэр асуудлыг шийдэх чадварыг танд суулгахгүй. Сэтгэлзүйн асуудлууд зарим хүмүүст 10-30 жил үргэлжилсэн давтамжтай зан төлөвөөр илэрдэг учраас олон жилийн зуршлыг өөрчлөх нь таниас бас сэтгэлзүйчээс хугацаа шаардана.

      2. Жинхэнэ эерэг өөрчлөлт таниас хүчин зүтгэл шаардана.

Сэтгэлзүйн зөвлөгөөнд сэтгэлзүйчийн бас таны хүчин зүтгэл чухал юм. Сэтгэлзүйчийн зүгээс таны эерэг өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах зөвлөгөө дасгалуудыг өгөх болно.  Зөвлөгөөний үр дүнгийн ихэнх хувь нь таны өөртөө эерэг өөрчлөлт авчрах сэдэл, хийх дасгалуудаас хамаарна.

       3. Сэтгэлзүйн зөвлөгөө таниас зориг шаардана.

Сэтгэлзүйн зөвлөгөөний туршид та өөрийн дотоод гүнрүү орж, зарим нэг хэцүү мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах шаардлагатай болдог. Тиймээс зөвлөгөө таниас тодорхой хэмжээнд өөртөө үнэнч бас зоригтой байдлыг шаардана.

       4. Жинхэнэ өөрчлөлт бол насан туршийнх.

Та дээрх болзлуудыг хүлээн зөвшөөрч зөвлөгөөгөө тасралтгүй үргэлжлүүлэн өөр дээрээ ажилж чадвал жинхэнэ дотоод өөрчлөлт нь ихэнхдээ насан туршийнх байдаг. Өөрөөр хэлбэл та өөрийн нэг сөрөг зан төлөвөөс ангижирч чадсан тохиолдолд түүнийг ирээдүйд давтах олон үйлдлүүдээс чөлөөлөгдөн амьдралынхаа замналыг эерэгээр өөрчилж байна гэсэн үг юм. Эсвэл та өөртөө гүн ухаарлыг суулгасан тодиолдолд, тэр ухаарал таны ирээдүйд аливаа зүйлийг харах өнцөгт нөлөөлж, таны амьдралын замналыг эерэгээр өөрчилж байна гэсэн үг юм. Энэ утгаараа жинхэнэ өөрчлөлт бол таны ирээдүйн бүх бодол, мэдрэмж, үйлдэлд нөлөөлөх өөрчлөлт байх болно.

Сэтгэлзүйн зөвлөгөөний арга барилууд

Сэтгэлзүйн зөвлөгөөний олон төрлийн арга барилууд байдаг. Тухайн сэтгэлзүйн асуудал болон хувь хүнээс шалтгаалан үр дүн нь ялгаатай байдаг. Би дараах арга барилуудыг ашиглан хосолсон эмчилгээ болон зөвлөгөөг явуулдаг.

Бодол зан үйлийн эмчилгээ (Cognitive behavioral therapy):  Зарим тохиолдолд бидний амьдралыг, өөрийгөө бас бусдыг харах өнцөг биднийг эерэг өөрчлөлт хийхэд саад болдог. Бодол зан үйлийн эмчилгээ нь таны өөрт байгаа ухамсаргүй алдаатай, ташуу хандлага, итгэл үнэмшлүүдийг олж илрүүлж, түүнийг өөрчлөх цаашлаад түүнийг дагах сэтгэл хөдлөл бас үйл хөдлөлийг өөрчлөх дээр суурилсан юм.

Бие дээр төвлөрсөн эмчилгээ (Somatic experiencing): Зарим сэтгэлзүйн асуудлууд зөвхөн хүний бодолд нөлөөлөөд зогсохгүй, бие махбодид нэвчсэн байдаг. Тиймээс ч бие дээр төвлөрсөн сэтгэлзүйн эмчилгээ нь биед нэвчсэн сэтгэл хөдлөл, дурсамжийг чөлөөлөх дасгалуудаас бүрддэг.

Бясалгал ( Mindfulness based therapy): Бясалгал бол хүний ухамсрыг сэрээх, өнгөрснөөс програмчлагдсан бодол, мэдрэмж, үйлдлийг ухамсартай болгох, цаашлаад чөлөөлөгдөх бас өөрчлөгдөхөд үр дүнтэй техник юм.

Сэтгэлзүйн зөвлөгөөний төрлүүд

Та манайхаас дараах сэтгэлзүйн зөвлөгөөний сэдвүүдээр зөвлөгөө авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх сэдвүүд дээр дарж авна уу.

Сэтгэлзүйч Т.Уянга

Сайн байна уу, би юуны өмнө танд яагаад сэтгэлзүйч болсон талаар товчхон танилцуулья. Хамгийн анх сэтгэлзүйг би өөрийн дотоод ертөнцйиг ойлгохын тулд сурснаас хойш нилээдгүй олон жил өнгөрчээ. Өнгөрснийг дүгнэвэл сэтгэл судлалийн мэргэжлийг сонгосон нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхамуудын нэг болсон юм. Сэтгэл судлал надад өөрийгөө бас бусдыг ойлгоход минь, бүр цаашлаад амьдралыг ойлгоход минь олон талаар тусалсан. Би энэ мэргэжлийн ачаар хүнийг хүн болгож байгаа хүчин зүйлсийг шинжлэх ухаан, философийн өнцгөөс судалж, суралцан олон хүний дотоод ертөнцөөр аялаж, эерэг өөрчлөлтийг авчрахад нь туслаж байгаадаа ихэд талархаж явдаг. Иймээс ч үргэлжлүүлэн судалж, суралцан, хүмүүст туслах бол миний амьдралын зорилго юм.

Боловсрол & Туршлага

2017-2020 Сэтгэлзүйч, багш Амьдралын сургууль, Рехамед Клиник

2016-2017 Сэтгэлзүйч, Голомт банк

2015-2016 Сэтгэл Судлаач, Макс Планк институт, Герман

2014-2015 Магистр, Нейросайнс, Маастриктийн их сургууль, Недерланд

2000-2014: Баклавар, Сэтгэлзүй, Истанбулын их сургууль, Турк

Зөвлөгөө авах нь

Би таны болон миний завтай цагийг тохирон танд зөвлөгөө өгөх боломжтой. Манай сэтгэлзүйн зөвлөгөө Рехамед Клиник Улаанбаатарт өгөгдөнө. Уулзалтаа товлохын тулд 95211045 дугаар болон uyanga.psy@gmail.com-р дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Нэг уулзалт ихэнхдээ 60 минут үргэлжилдэг. Хэрэв та өөрийн 1 зан төлөв дээр ажиллаж урт хугацааны өөрчлөлт гаргахыг хүсвэл хамгийн багадаа 1 сарын програмд хамрагдахыг зөвлөе.
Манай 1 удаагийн зөвлөгөөний үнэ төлбөр 1 цаг нь 40000. Манай нэг сарын хөтөлбөр 7 хоногт 1 удаагийн уулзалттай 150000 төгрөг
Та төлбөрөө бэлнээр эсвэл дансаар төлж болно. Манай төлбөрийн данс: Голомт банк, Нэр: LAIF SKUL EDU KHKH, Дансны дугаар: 1415117607 Худалдаа хөгжлийн банк, Нэр: Лайф скул эдү ХХК, Дансны дугаар: 499260356