СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Та өөрийн өнгөрсөн бодол, үйлдлээсээ салж өөрийгөө шинээр бүтээхийг хүсч байгаа бол манай Mind Терапи үйлчилгээ танд тохирно. Та мэргэжлийн сэтгэлзүйчийн хамт өөрийн сэтгэлзүйг шинээр програмчилж илүү аз жаргалтай, илүү амжилттай бас илүү утгатай амьдрахыг хүсвэл "ӨӨРИЙГӨӨ ЭВДЭХҮЙ БА БҮТЭЭХҮЙ" үйлчилгээнд хамрагдана уу. Манай зөвлөгөө Skype болон амьдаар явагдаж байна. Та өөрийн хүссэн өдөр, цагийг товлон зөвлөгөөгөө авч болно.

 

ГРУП ТЕРАПИ

Амьдрал олон өнгөтэй. Зарим өнгө нь гэгээлэг, харин зарим өнгө нь бараан. Заримдаа бид бараан өнгөтэй тааралдаад түүн дээр гацах нь бий. Гэхдээ энэ гацалт зөвхөн таных биш, минийх ч биш, ихэнхдээ бид бүгдийнх.  Тиймээс ч бидэнд тулгарсан энэ гацалтын талаар ярьж, хамтдаа түүнийг даван туулах арга замуудыг хайх газар бол Group Therapy юм.

Бид 14 хоногт 1 удаа 1-2 цагаар хүмүүст тулгардаг түгээмэл сэдвийн хүрээнд нэгэн дээвэр дор уулзаж ярилцах болно.

АРИСТОТЕЛЬ КАФЕ

Бидний нэг өдөр....Төрөл бүрийн үзэл бодолтой хүмүүс хамт цугларан тодорхой нэгэн сэдвийн дор яриа өрнүүлж, өөсрдийн болон бусдын үзэл бодлыг сонсоно. Гэхдээ энэ бол зөвхөн ярих биш бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцах чадвар, бусдын оронд өөрийгөө тавих чадвар, асуудлыг шийдэх чадвар гээд Глобал иргэн бүрт чухал чадваруудыг хамт эзэмших боломж юм. 

Бид 14 хоногт 1 удаа 1-2 цагаар уулзаж, төрөл бүрийн сэдвийн дор яриа өрнүүлж нэгэн үдшийг өнгөрөөнө.