EQ гэж юу вэ?

EQ буюу сэтгэлийн чадамж нь 21-р зуунд аз жаргалтай, амжилттай амьдрахыг  хүссэн хүн бүрийн чадвар юм. EQ -г хамгийн анх Даниел Големан 1995 онд Emotional Intelligence номоо бичиж барууны орнуудад алдаршуулсан бөгөөд үүнээс хойш байгууллага, сургууль болон харилцаанд орж алдартай сэдэв болсон юм. Даниел Големаны судалгаанаас үзэхэд EQ өндөртэй хүмүүс IQ өндөртэй хүмүүсээс илүү амжилттай, бас аз жаргалтай амьдардаг бөгөөд EQ нь бидний хөгжүүлж болох чадвар юм.

EQ нийтдээ 5 гол чадамжаас бүрддэг.

Сургалтын талаар

Манай Workshop нь олон нийтэд зориулж сар бүр 1 удаа болдог бөгөөд 1 workshop нийтдээ 4 цаг болдог. Энэ сургалт танд өөрийгөө болон бусдыг зөвөөр удирдах, чиглүүлэх аргачлалыг заах юм. Эдгээр аргачлалыг та амьдралдаа өдөр бүр хэрэгжүүлснээр өөрийн ажил мэргэжил, харилцааны чанарыг эрс сайжруулах болно. Сургалт нь сэтгэлзүй болон нейросайнсын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдээллүүдийг багтаасан.

Сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл та 95211045 дугаараас лавлаж, эсвэл манай Facebook хуудсаар мэдээлэлтэй танилцна уу.

 

 

Сургалтын хөтөлбөр

1. EQ-ийн талаар

Танилцуулга
EQ гэж юу вэ?
EQ ба тархи
Сэтгэл хөдлөл гэж юу вэ?
EQ хөгжүүлэхийн ач тус

3. Өөрийгөө удирдах нь

Өөрийгөө удирдах талаар
Сэтгэл хөдлөлийн буруу удиртгал
Сэтгэл хөдлөлийн зөв удиртгал
Дасгал

5. Бусдыг ойлгох нь

Эмпати
Бусдыг биеийн хэлнээс нь таних нь
Бусдыг сонсох чадвар
Бусдын хэрэгцээг таних нь

2. Өөрийгөө таних нь

Өөрийгөө таних нь
Өөрийн зан чанарыг ойлгох нь: Зан чанарын тест
Өөрийн зан чанарыг ойлгох нь: Зан чанарын тест тайлбар
Өөрийн хүчтэй болон сул талыг ухамсарлах нь
Өөрийгөө анзаарах нь

4. Өөрийгөө сэдэлжүүлэх нь

Өөрийгөө сэдэлжүүлэх нь
Хөгжих хандлага ба Тогтсон хандлага
Хөгжих хандлагыг бий болгох нь

6. Бусадтай харилцах нь

Бусадтай харилцах талаар
Бусдын сэтгэл хөдлөлд нөлөөлөх нь
Бусдын шийдвэрт нөлөөлөх нь
Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь

Сургагч багш

Т.Уянга, Сэтгэл судлаач

Сайн байна уу,

Намайг Уянга гэдэг. Би сэтгэл судлаач, тархи судлалаар мэргэшсэн бөгөөд тэр дундаа сэтгэл хөдлөлийн зөв удиртгал дээр судалгаагаа хийсэн. Миний мэргэжлийн зорилго бол EQ чадварыг хүн бүрт хөгжүүлж илүү аз жаргалтай, ухамсартай бас эерэг харилцаатай нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.

Туршлага & Боловсрол

Голомт банкинд EQ багш
Сэтгэл судлалын үндэсний төвд сэтгэл судлаач
Германд Макс Планк Институтд зочин судлаач: Сэтгэл хөдлөл ба хормон
Нидерландын Маастриктийн их сургуульд Когнитив Нейросайнс мэргэжлээр Магистр: 8 долоо хоногийн бясалгалын тархинд нөлөө
Туркын Истанбулын их сургуульд Сэтгэл судлалаар бакалаврын зэрэг хамгаалсан.

Холбоо барих

Утас: 95211045
Мейл хаяг: uyanga@lifeschool.mn
Данс: Голомт банк, Нэр: LAIF SKUL EDU KHKH, Дансны дугаар: 1415117607
Худалдаа хөгжлийн банк, Нэр: Лайф скул эдү ХХК, Дансны дугаар: 499260356