Сэтгэлзүйн зөвлөгөө гэж юу вэ?

Хүн бүр л өөртөө эерэг өөрчлөлт хийж, илүү аз жаргалтай бас илүү чанартай амьдрахыг хүсдэг. Харин эерэг өөрчлөлтийг хийхэд тийм ч амар биш байдаг. Бидэнд өнгөрсөн би-г өнгөрсөнд нь үлдээж шинэ би-г бий болгоход асар их ухаарал, хүчин чармайлт бас зөв чиглүүлэг хэрэгтэй . Сэтгэлзүйн зөвлөгөө бол танд яг л энэ үйл явцад тань чиглүүлэг өгөх, таныг өөрөө өөрийгөө ойлгоход тань туслах өөрчлөлтийг хурдасгагч юм. Зарим үед бидний найз нөхөд, гэр бүлийнхэн бидэнд туслаж чадах ч ихэнхдээ таныг зөвөөр ойлгож, чиглүүлэх чадвар дутна. Бүр заримдаа өөрчлөлтийг удаашруулагчид болох нь бий. Тиймээс та мэргэшсэн сэтгэлзүйчээс сэтгэлзүйн зөвлөгөө авснаар өөрийн хүсч буй эерэг үр дүндээ хурдан хугацаанд очиж чадна

 

Сэтгэлзүйч

Сайн байна уу, намайг Уянга гэдэг. Би сэтгэлзүй болон тархи судлалаар мэргэшсэн мэргэжилтэн. Сэтгэлзүй өнөөдөр тансаг зүйл биш харин ч эсрэгээрээ эерэг өөрчлөлт бүрийн гол үндэс гэж боддог. Тиймээс ч миний зорилго бол хүн бүрт өөрсддөө эерэг өөрчлөлт авчирж сэтгэл хангалуун амьдрахад нь туслах юм.

Боловсрол & Туршлага

Сэтгэлзүйч, Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл Судлаач, Макс Планк институт, Герман
Магистр, Нейросайнс, Маастриктийн их сургууль, Недерланд
Баклавар, Сэтгэлзүй, Истанбулын их сургууль, Турк

Зөвлөгөөний арга барил

Би дараах арга барилуудыг ашиглан хосолсон эмчилгээ болон зөвлөгөөг явуулдаг.

Бодол зан үйлийн эмчилгээ (Cognitive behavioral therapy):  Зарим тохиолдолд бидний амьдралыг харах схем биднийг эерэг өөрчлөлт хийхэд саад болдог. Бодол зан үйлийн эмчилгээ нь таны өөрт байгаа ухамсаргүй алдаатай, ташуу бодлуудыг олж илрүүлж, түүнийг өөрчлөх цаашлаад түүнийг дагах сэтгэл хөдлөл бас үйл хөдлөлийг өөрчлөх дээр суурилсан юм.

Дотоод гэр бүлийн эмчилгээ (Internal family system therapy): Хүн олон талын зан чанар, хэрэгцээ болон хүсэл сонирхолтой. Эдгээр зан чанарууд заримдаа бие биетэйгээ хэт зөрчилдөөнтэй байх нь бий. Ихэнхдээ энэ нь бидний сэтгэлзүйн тавгүй байдлыг үүсгэдэг. Дотоод гэр бүлийн эмчилгээ нь эдгээр олон талын зан чанаруудын уялдаа холбоог сайжруулж, илүү бүтэнлэг болгоход суурилдаг.

Зөвлөгөөний талаар

Энэхүү сэтгэлзүйн зөвлөгөө нь өөрийн амьдрал, ажил мэргэжил, харилцаанд сэтгэлзүйн эерэг өөрчлөлт гаргахыг хүссэн хүмүүст зориулагдсан.
Би таны болон миний завтай цагийг тохирон танд зөвлөгөө өгөх боломжтой. Манай сэтгэлзүйн зөвлөгөө Рехамед Клиник Улаанбаатарт өгөгдөнө. Уулзалтаа товлохын тулд 95211045 дугаар болон uyanga.psy@gmail.com-р дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Нэг уулзалт ихэнхдээ 60 минут үргэлжилдэг. Хэрэв та өөрийн 1 зан чанар дээр ажиллаж урт хугацааны өөрчлөлт гаргахыг хүсвэл манай 1 сарын програмд хамрагдахыг зөвлөе.
Манай 1 удаагийн зөвлөгөөний үнэ төлбөр 1 цаг нь 40000. Манай нэг сарын хөтөлбөр 7 хоногт 1 удаагийн уулзалттай 150000 төгрөг
Та төлбөрөө бэлнээр эсвэл дансаар төлж болно. Манай төлбөрийн данс: Голомт банк, Нэр: LAIF SKUL EDU KHKH, Дансны дугаар: 1415117607 Худалдаа хөгжлийн банк, Нэр: Лайф скул эдү ХХК, Дансны дугаар: 499260356

Зөвлөгөөний алхамууд

1. Долоо хоног: Өөрийгөө танихуй

ЗАН ЧАНАРЫН АНАЛИЗ
АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ЗАН ЧАНАРЫГ СОНГОХ
АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ЗАН ЧАНАРЫГ
АНАЛИЗ ХИЙХ: ДАСГАЛ

3. Өөрчлөлт

ИНТЕГРАЦ: ДОТООД ХҮҮХДИЙГ УХАМСАРТЭЙ НИЙЛҮҮЛЭХ НЬ
ШИНЭ ЗАН ТӨЛӨВТ СУРАЛЦАХ НЬ
ШИНЭ ЗАН ТӨЛӨВ ДАСГАЛЖУУЛАЛТ
ДАСГАЛ

2. Долоо хоног: Өөртэйгээ холбогдох нь

ӨӨРИЙН ДОТООД ХҮҮХДИЙГ ТАНИХ НЬ
ӨӨРИЙН УХАМСАРГҮЙ ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ
ХЭРЭГЦЭЭГ ТАНИХ НЬ
ӨӨРИЙН ДОТООД ХҮҮХДИЙГ ЭМЧЛЭХ НЬ

4. Бүтэнлэг байдал

ӨӨРИЙН ОЛОН ТАЛТ БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ
ДОТООД ЕРТӨНЦИЙН ХАРИЛЦАН ЗОХИЦОЛТОЙ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ
ШИНЭ АЛХАМУУДЫН ТОДОРХОЙЛОЛТ

Холбогдох

Утас: 95211045

Цахим хаяг:uyanga.psy@gmail.com