Асуулт болон Хариулт

Та өөрийн сонирхсон асуултаа бидэнд илгээнэ үү!

Суралцагч нарт

Та сургалтанд суух эрх авахын тулд эхлээд манай вэбсайтын баруун дээд буланд байрлах бүртгүүлэх хэсгээр орж бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа та манай гишүүн болж үнэгүй сургалтанд суух, эсвэл сургалтыг худалдан авах эрхтэй болно. Та нэг бүртгүүлсэн тохиолдолд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд нэвтрэх хэсгээр орж өөрийн авч байгаа сургалтаа үргэлжлүүлэх боломжтой.
Сургалт бүр тухайн багшийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд та манай сургалтанд зөвхөн онлайн орчинд, манай вэбсайтаар дамжуулан хамрагдах боломжтой. Сургалтыг татаж авах, цааш хувилж зарахыг хатуу хориглоно.
Танд сургалт таалагдаагүй бол төлбөрийг буцаан олголтыг зөвхөн тухайн багш хариуцна. Та сургалт авахыг өмнө тухайн багшийн сургалтын нөхцөлтэй танилцаж сургалтын төлбөрийг буцаан авах боломжтой үгүйг шалгаж болно.

Багш нарт

Та эхлээд манай хуудсын баруун дээд талд байрлах бүртгүүлэх хэсгээр бүртгүүлж гишүүн болно. Үүний дараа та манай багшлах гэсэн меню-д байрлах багшлах эрх хуудасруу орж өөрийн хүсэлтийг явуулснаар бид таньтай иргэж холбогдоно. Хүсэлтэнд та ямар сэдвээр, бас ямар хэлбэрээр хичээл заах зорилготой байгааг тайлбарлаж бичнэ үү.
Сургалтанд хамрагдах хүний тоо нь таны сургалтын сэдэв, хичээл заах арга барил, чадвар түүнчлэн сурталчилгааны хэлбэрээс хамаарна.
Та өөрийн сургалтыг хувиараа сурталчлах эсвэл бидэнтэй хамтран манай сошиал медиа хуудас болон танилцуулах үйл ажиллагаагаар сурталчилж болно.
Хэрэв таны онлайн сургалт цааш хувилагдаж, ямар нэгэн байдлаар задарсан тохиолдолд бид хариуцахгүй болно. Тиймээс та өөрийн сургалт, контентийг оюуны өмчийн газар бүртгүүлж хамгаална уу.

Та хариултаа олоогүй бол манайд хандна уу!